Үбүнтү гэдэг нь Өмнөд Африкийн хүмүүсийн үнэнч шудрага байдал, хоорондын харилцаанд тулгуурласан ёс зүйн үзэл суртал юм.Энэ үг нь Зулу, Шоза хэлнээс гаралтай.Үбүнтүг Африкийн уламжлалт ухагдхуун, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс байгуулагдах болсон зарчмуудын нэг хэмээн авч үздэг бөгөөд Африкийн сэргэн мандалтын үеийн үзэл санаатай уялддаг.
Үбүнтүгийн зарчмыг “бусдын сайн сайхны төлөө”гэж үгчлэн орчуулж болох ба “хүн төрөлхтнийг холбож буй үнэт зүйлсд итгэх итгэл” гэсэн ч болно.
“Үбүнтүтэй хүн гэдэг бол нээлттэй, бусдад элэгтэй, бусдыг хүлээн зөвшөөрч,бусад хүн шийтгэгдэн гадуурхагдаж, гутаан доромжлогдоход өөрөө ч гэсэн доромжлогддог, бусадтай нэг цул юм гэдгээ мэддэг тул зохих ёсоор өөртөө итгэдэг учраас чадвартай сайн яваа нэгэндээ атаархдаггүй хүн юм.” Archbishop Desmond Tutu
Үбүнтү үйлдлийн систем нь Чөлөөт программ хангамжинд суурилсан үйлдлийн систем учир программ хангамжийн ертөнцөд үбүнтүгийн үзэл суртлыг түгээх болно.
Ubuntu гэдэг нь Африкийн Зулу хэлээр “нигүүлсэл” гэсэн утгатай үг бөгөөд үүгээрээ програм хангамжийн технологийн дэвшлийг дэлхийн өнцөг булан бүрт ижил тэгш түгээнэ гэсэн үзэл санааг илэрхийлж байдаг.