2011-02-22
Mozilla Firefox интернэт хөтчийн тухай
Та Mozilla Firefox гэдэг Интернэт Хөтөчийг сонссоно уу? Хэрэв анх удаа сонсож байгаа бол та хөгжлөөс хоцорчихжээ.
Mozilla Firefox нь 2004 оны 11-р сарын 9-нөөс эхлэн Mozilla Корпорацаас хөгжүүлж ирсэн үнэгүй Интернэт хөтөч програм юм. Гарсан цагаасаа эхлэн хэрэглэгчдийн дуртай програмуудын нэг болжээ. Учир нь гэвэл Firefox нь үнэгүй, Вебсайтууд руу хурдан дамжуулдаг, Нууцлалт Хамгаалалт са
йтай, Үзэмж дизайны өргөн сонголттой, Хайлтын системийг хөтөчдөө оруулж өгсөн, Tab Буюу Талбар нь их давуу талтай, Вэб сайтуудын сан гэх мэтчилэн олон давуу талтай.Одоогийн байдлаар Firefox 4.0 Beta 10 гэсэн хувилбар дээрээ явж байгаа энэхүү програм нь нийт Интернэт Хөтчийн зах зээлийн 22.48%-ийг эзэлж байна. Firefox нь гарч ирснээр Internet Explorer монополи байдлаа алдаж эхэлсэн. Интернэт Эксплойрэр нь одоо хүртэл нийт зах зээлийн ихэнхийг эзэлж байна. Үүний учир нь гэвэл Internet Explorer нь Microsoft Corporation-аас гаргадаг Интернэт Хөтөч бөгөөд Windows үйлдлийн системд дагалдаж ирдэг. Ер нь ихэнх Internet Explorer ашиглаж буй хүмүүс Firefox ашиглаж үзээгүй хүмүүс байгаа юм. Хэрэв тэд Firefox-ийг ашиглаж үзвэл Internet Explorer-ийг над шиг хаяна гэдэгт би бат итгэлтэй байна.
Таныг энэхүү програмыг хэрэглүүлэхийн тулд өшөө хэдэн юм бичье.
Шагналууд:
2008 онд LinuxQuestions.org -ийн гишүүдийн Шилдэг Интернэт Хөтөч
2008 онд InfoWorld ийн Шилдэг Үнэгүй Програм
2008 онд PC Magazine сэтгүүлийн Редакторын Сонголт (Маш том шагнал) ... гээд зөндөө байна.
Манай Монголчууд энэ програманд гараа оруулсний хүчинд энэхүү прогамыг эх хэл дээрээ ашиглаж болно.

Mozilla Firefox-ийн сүүлийн хувьилбарыг энд дарж татаж авна уу.
Бичсэн: Баатархуяг | цаг: 00:28 | Програм
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax